Гүйлгээнд 742,1 тэрбум төгрөг байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 16

Mөнгөний нийлүүлэлт 2013 оны нэгдүгээр  сарын эцэст 7344.3 тэрбум төгрөг болсон байна. Энэ нь өмнөх сарынхаас 272.9 тэрбум төгрөг буюу 3.6 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 1196.8 тэрбум төгрөг буюу 19.5 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний тухайд 2013 оны нэгдүгээр сарын эцэст 742.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 86.4 тэрбум төгрөг буюу 10.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 85.1 тэрбум төгрөг буюу 13.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top