Бид Хятадуудаас авахгүй, өгөөд явуулна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 17

Манай улс шатахууны хэт хараат байдлаас ангижрах мөнхийн хүсэлтэй. Харин манай гол нийлүүлэгч хойд хөрш тэр хэрээр чангалах сонирхолтой. Хэдийгээр манай тухайд нефтийн бүтээгдхүүнийхээ хэрэгцээний бага сага хэсгийг өмнөд хөршөөсөө хангачих гээд үздэг ч нөгөөдүүл нь дотооддоо бас асуудалтай байж байдаг. БНХАУ-ын газрын тосны экспорт, импортод хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн оролцоо гээд байх юм бараг үгүй. Тус улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элсэхдээ тийм амлалтыг ч өгсөн. Тэр дундаа газрын тосны экспортыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хийдэггүй. Тус улсын газрын тосны бодлого нь эрчим хүчний болон гадаад бодлоготой нь нягт холбоотой,  бусад салбарын бодлого, төлөвлөгөөнүүд ихээр нөлөөлдөг. Түүн дотор Хятадын “гадагш гарах” бодлого болон байгаль орчин, үйлдвэрлэл, санхүү зэрэг салбарын нөлөө их байдаг бөгөөд тус улс газрын тосны өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангахын тулд бухий л чиглэлд идэвхтэй бодлого явуулах шаардлага тулгарч байгааг шинжээчид тэмдэглэж буй. Тэгэхээр манай тухайд  тэднээс авах бус эсрэгээрээ түүхий тосоо тэдэнд өгөөд явуулаад байх дүр зураг цаашид илүү ноёлох магадлал өндөр гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top