Зурган дээрх байшин доошоо суулт өгч энд тэндгүй цуурсан байгаа биз. 10-р хороололд байх эл байшингийн эзэн өчнөөн хүч хөдөлмөр гаргаж барьсан байшингаа ийм болгосон нөхдүүдээс "Хохь чинь" гэдэг үгийг дуулжээ. Уг байшинг барьсан эзэн хэзээ мөдгүй ашиглалтанд оруулахаар зэхэж байхад нь түүний байшингийн хажууд нь газар авсан хүн барилгынхаа суурийн нүхийг ухахдаа дээрх байшингийн доогуур нь хөндийлж ухжээ. Үүний улмаас байшин суулт өгч улмаас хагарч цууран хүн ашиглах боломжгүй болжээ. Байшингийн эзэн нүх ухсан хүнийг шүүхэд өгсөн боловч асуудал сунжирч эцэс сүүлд нь "Хохь чинь" гэх үгийг сонсоод байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )