Бараа эргэлт 1009.6 сая ам.доллар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 2013 оны 2 дугаар сарын 15-ны байдлаар 1009.6 сая ам.доллар болж, үүнээс экспорт 362.1 сая ам.доллар, импорт 647.5 сая ам.долларт хүрсэн байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 106.5 сая ам.доллар буюу 9.5 хувь, үүний дотор экспорт 37.3 сая ам.доллар буюу 9.3 хувь, импорт 69.2 сая ам.доллар буюу 9.7 хувиар өмнөх оны мөн үеийнхээс буурсан байна. Гадаад худалдааны тэнцэл 2013 оны 2 дугаар сарын 15-ны байдлаар 285.4 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 31.8 сая ам.доллар буюу 10 хувиар буурчээ.

Нийт экспортод зэсийн баяжмал 29.1 хувь, нүүрс 26.7 хувь, төмрийн хүдэр 12.2 хувь, боловсруулаагүй газрын тос 11.7 хувь, цайрын хүдэр, баяжмал 6.0 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 3.8 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 1.9 хувь, молибдений хүдэр ба баяжмал 1.4 хувь, үлдсэн 7.2 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн тус тус эзэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top