Беларусийн бизнесмэнүүд Улаанбаатарт ирнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Беларусь улсын Ерөнхий сайд манай улсад  2013 оны 9 дүгээр сард айлчлах юм. Тэгвэл энэ айлчлал зохион байгуулагдахтай холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд  энэ сарын 20-ны 10.00 цагаас хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдах гэж байна. Тус уулзалтанд Беларусь улсаас даавуу бөс бараа, бэлэн хувцас, дотуур хувцас, гэр ахуй даавуун хэрэглэл зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгчдийн төлөөллүүд оролцох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top