Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээг хянаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 18

Төрийн Өмчийн Хороо өнгөрөгч долоо хоногт дараах ажлуудыг хийжээ.

-Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчийн хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журам”-ын хүрээнд 12 нэрийн 2,5 сая төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг актлах зөвшөөрөл олгожээ.

Мөн журмын дагуу 1 удаа дуудлагын худалдаа зохион байгуулсан ба 2013 оны 02 дугаар сарын 11-15-ны өдрийн байдлаар 27,8 сая төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

-Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийн дансанд бүртгэлтэй 2 автомашиныг дуудлагаар худалдан, худалдах, худалдан авах гэрээ байгуулан, тээврийн хэрэгслийн гэрчилгээг дуудлага худалдаанд ялагчийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн албан бичгийг Авто тээврийн үндэсний төвд хүргүүлжээ.

- 2013 оны 02 дугаар сарын 11-15-ны өдрийн байдлаар Улсын тєсєвт өнгөрсөн оны түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 2,7 сая төгрөгийг төвлөрүүлжээ.

-Москва хот дах Элчин сайдын яамны 2 дугаар байрны түрээс, хөрөнгө оруулалт, Их тэнгэр цогцолборын 24 дүгээр байрны түрээсийн асуудлыг судлан түрээсийн төлбөр, ашиглалтын зардалтай холбоотой тооцоо гарган удирдлагуудад танилцуулжээ.

- Эрүүгийн цагдаагийн газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу холбогдох лавлагааг гарган албан бичгээр хүргүүлжээ.

-Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 91 хуулийн этгээдийн эзэмшил газрын баталгаажилт, газрын албатай байгуулсан гэрээ, газрын төлбөр төлөлтийн байдлыг хууль, журмын дагуу шалгах ажлыг Төрийн өмчийн хорооноос баталсан удирдамжийн дагуу ажил үргэлжлүүлэн хийж байна;

- Төрийн өмчийн хорооны хяналт шалгалтын ажлын 2013 оны төлөвлөгөөний дагуу “Улаанбаатар АЗЗА” ХК, “Тоног төхөөрөмжийн түрээс” ТӨХК, “Геологийн судалгааны төв”, “Монгол тамга” ТӨҮГ, Хөдөө аж ахуйн техникийн корпорациудийн 2011, 2012 оны їйлдвэрлэл, удирдлага, санхїї эдийн засгийн їйл ажиллагаанд хийх шалгалтын ажлыг дуусган тайлан бичих боловсруулалтын шатны ажлууд хийгдэж ирэх хорооны хуралд танилцуулахад бэлэн болжээ.

- Төрийн өмчийн хорооны 44 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг шинэчлэх ажлын хэсэг журмын төслийг бүх газрын ажилтануудад танилцуулан, журмын төслийн талаар санал авах ажлыг зохион байгуулав;

 - Төрийн өмчийн хороо, “Лондонгийн хөрөнгийн бирж” групп, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан “Ажлын мастер гэрээ”, түүний хавсралтуудыг эх хувьтай нь тулган хянах ажлыг хийж байна;

 Харин энэ долоо хоногт:

 - Байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөгдөл, хүсэлт, албан бичгүүдийг хугацаанд нь хянан шийдвэрлэж хариу өгөх;

- Хөрөнгийн зохицуулалттай холбоотой асуудлаар хөрөнгийн байдалтай газар дээр нь танилцах, материалын бүрдлийг хангуулах, боловсруулах ажлыг зохион байгуулах;

- Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах;

- "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн дүрмийг Төрийн өмчийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах;

- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын санаачлагаар өрнүүлж буй “Малчдад тусалъя” хөдөлгөөний хүрээнд нийт Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн ажилчдын хандивласан хандивыг нэгтгэх; зэрэг ажлуудыг хийх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top