Төв банк төгрөгийн ханшийг өөдрөгөөр харж байгаа бололтой

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах, ам.доллар худалдах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна. Ер нь сүүлийн хэдэн долоо хоногийн гадаад валютын арилжааг харахад төв банк арилжаанд оролцохоос татгалзаж байна.

Төв банкны зүгээс валютын захад оролцдог гол шалтгаан нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох нэг хэрэгсэл гэж үздэг.

Харин сүүлийн үед захад оролцохгүй байгаагаас харахад төгрөгийн ханшийн ойрын төлвийг тогтвортой байна гэж үзэж байгаа бололтой.

Ямартай ч өнөөдрийн тухайд 1 ам.доллар 1,392.32 төгрөгтэй тэнцүү байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top