Азийн Хөгжлийн Банкныхан ҮСХ-нд ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 19

Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй Олон Улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрийн Ази Номхон далайн бүсийн ерөнхий зохицуулагч хатагтай Челлам Плаянди, эдийн засагч Эйлин Капилит нарыг Үндэсний Статистикийн Хорооны дарга, ноён С.Мэндсайхан хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр манай орны эдийн засгийн байдал, онцлог, ОУӨЗХ-ийн хэрэгжилтийн талаар санал солилцсон байна. Уг хөтөлбөрт Монгол Улсаас гадна, Азийн 23 орон хамрагддаг юм. Төлөөлөгчид 2 дугаар сарын 18-наас 20-ны хооронд тус хороонд ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top