Гурил, будаа, тэжээл, гоймонгийн технологийн Олон улсын үзэсгэлэн 5 дахь удаагаа болох гэж байна. Parantez Uluslararasi Fuar Yapim компанийн зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн ирэх 4 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд болох юм.
Энэхүү үзэсгэлэнд АНУ, ХБНГУ, Хятад, Итали, Их Британи, Испани, Швед, Турк зэрэг орнууд гурил боловсруулах сүүлийн 2 жилд үйлдвэрлэсэн техник тоног төхөөрөмжөө авчирдаг. Ойролцоогоор 183 орны бүтээгдэхүүн гарах аж.
Монгол улсаас энэхүү үзэсгэлэнд оролцсоноор гурилын үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлнэ. Мөн хамтран ажиллах түнштэй болж, гурил боловсруулах сүүлийн үеийн технологи үйлдвэрлэдэг компаниудтай гэрээ байгуулах боломж бүрдэнэ гэж ҮХААЯ үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )