Өнөөдөр дэлхийн зах зээл дээр унци алтны ханш 1,607.70 ам.доллар буюу өмнөх өдрөөс 0.22 хувийн өсөлттэй байна. Шинжээчдийн таамаглалаар бол цаашид эл металлын ханш өсч, унци нь 1780-1800 ам.долларт хүрнэ гэж буй. Ингэж өсөхөд нөлөөлөх хүчин зүйл нь алтны хэрэглээ нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй холбогдож байгаа. Мэдээж улс орнуудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сайжирсан тохиолдолд үнэт металлын худалдан авалт нэмэгдэх ёстой.
Ер нь алтны дундаж ханш өнгөрөгч онд 1668,8 ам.доллар байсан нь 2011 оны дундаж үнэ болох 1568,24 ам.доллартай харьцуулахад 6,41 хувиар өссөн үзүүлэлт юм. Тэргүүлэгч эдийн засгууд болох АНУ, Хятад, Япон зэрэг орнуудын засгийн газрууд болоод төв банкууд эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч байгаа нь алтны ханшид ээл дагуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )