Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 8070 ам.доллар байна. Биржийн арилжаа нээгдэхэд 411250 тонн зэс байсан бол бодит эрэлтийн хэмжээ 383775 байсан бөгөөд үүнээс 27475 тонны эрэлт цуцлагджээ. Шинжээчдийн тэмдэглэж буйгаар цаашид улаан металлын ханшийн өсөлтөд БНХАУ-ын зүгээс нөлөөлөх нөлөөлөл их гэж байна. Ер нь зэсийн ханшийн сүүлийн саруудын өнгө төрхийг харахад есдүгээр сард 8,3 хувиар нэмэгдсэн нь сүүлийн 7 сарын хугацаанд үзүүлсэн хамгийн өндөр өсөлт болон тэмдэглэгдсэн юм. Дэлхийн металл судалгааны холбооноос мэдээлснээр арваннэгэн онд зэсийн илүүдэл 253000 тонн байсан бол 2012 оны эхний 8 сард зэсийн хомсдол 299000 тонн байсан байна. Харин дэлхийн зэсийн хэрэглээ 2011 онд 12,901 сая тонн байсан бол 2012 оны 1-8 сарын хугацаанд дэлхийн зэсийн хэрэглээ 13,67 сая тонн болж нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )