"Parantez Uluslararasi Fuar Yapim" компани нь гурил, будаа, тэжээл, гоймонгийн технологийн Олон улсын үзэсгэлэнг 5 дахь удаагаа зохион байгууллахаар бэлтгэж байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь 2013 оны 4-р сарын 4-7-ны өдрүүдэд болох юм.
2013 оны энэхүү үзэсгэлэнд АНУ, ХБНГУ, Хятад, Итали, Их Британи, Испани, Швед, Турк зэрэг орнууд гурил боловсруулах сүүлийн 2 жилд үйлдвэрлэсэн техник тоног төхөөрөмжөө авчирч танилцуулах юм байна. Ойролцоогоор 183 оны бүтээгдэхүүн гарна хэмээн зохион байгуулагчид мэдээллээ. Монгол улсаас энэхүү үзэсгэлэнд оролцсоноор гурилын үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлэхээс гадна мөн хамтран ажиллах түнштэй болох төдийгүй гурил боловсруулах сүүлийн үеийн технологи үйлдвэрлэдэг компаниудтай гэрээ байгуулж болох аж.
Сэтгэгдэл ( 0 )