2007 оны нэгдүгээр сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 69 мянган төгрөг байсан бол арван хоёрдугаар сард 108 мянга болж нэмэгдэж байсан. 2011 онд 140.400 төгрөг болгон тогтоосон Харин үүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдээгүй байгаа. МҮЭХ-ноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг дахин нэмэх цаг болсныг мэдээлж байгаа бөгөөд зарим нэр бүхий салбарт хэлэлцээр хийж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс өндөр хэмжээний цалинг тогтоолгохоор болсон байна. Тухайлбал, барилгын салбарт 358.848 төгрөг, эрдэс баялаг, эрчим хүчний салбарт 224.640 төгрөг, авто тээврийн салбарт 210.600 төгрөг эрүүл мэндийн салбарт 182.520 төгрөг болж нэмэгдсэн байна. Бусад салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх гуравдугаар сарын эдийн засгийн өсөлттэй харьцуулан тогтоохоор болжээ.
Сэтгэгдэл ( 0 )