Бондын хөрөнгөөр дөрвөн томоохон төслийг санхүүжүүлэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 21

Бодлогын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болж, эхний ээлжинд бондын хөрөнгөөр дөрвөн томоохон төслийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэн зөвлөмж гаргаж Засгийн газарт өргөн мэдүүлэхээр тогтлоо.

1. Шинэчлэлийн Засгийн газар 2016 онд багтаан бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбоно. Үүний эхлэл болгож энэ жил Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудын төвийг нийслэлтэй холбох 1347 км авто замын ажлыг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ.

2. Нийслэл хотын дахин төлөвлөлт. Эхний ээлжинд хотын төв хэсэгт бөглөрөл түгжрэл үүсгэдэг 33 замын Т хэлбэрийн уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажлыг санхүүжүүлнэ. Мөн Туул, Сэлбэ голын даланг дагуулан хотын нэг захаас нөгөөд хүрэх босоо, хэвтээ тэнхлэгийн хурдны хоёр замын ажлыг эхлүүлнэ.

3. Оюутолгойн уурхайд эрчим хүч нийлүүлэх боломжтой 300 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг Тавантолгойн уурхайг түшиглэн барьж эхлэхэд бондын мөнгөнөөс зарцуулна.

4. Ирэх жилүүдэд барихаар төлөвлөж буй нийт 1800 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 270 орчим км төмөр замын доод суурь бүтцийн ажлыг дуусгахад санхүүжилт олгоно. Үлдэж буй 1500 км төмөр замын техникийн зураг төслийг мөн энэ онд санхүүжүүлэн гүйцэтгүүлэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top