Засгийн газраас батлагдсан Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсад шинээр мөрдөгдөх 11 стандартын төслийг авч хэлэлцлээ. Эдгээрээс интоор, алим, чавга, бөөрөлзгөнө, гүзээлзгэний суулгацын стандарт мөн биржийн бараанд тавих ямааны ноолуур, хонины ноос, сарлагийн хөөврийн шаардлагын стандартууд түүнчлэн мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчийн дуудлагын төв болон мэдээлэл лавлах үйлчилгээний дуудлагын төвд тавих шаардлагын стандарт зэрэг нийт 10 шинэ стандартыг гишүүд санал нэгтэйгээр баталжээ.
Харин эмнэл зүйн арга аргачиллын холбогдолтой нэг стандартын төсөлд анхаарах, өөрчлөх зүйл заалтууд байгааг гишүүд дурдаж дараагийн хуралд оруулахаар стандарт боловсруулагчдад буцаав. Мөн хуралдаанаар стандартын улсын үзлэгийн дүнг болоод салбар комисс, салбарын стандартын техникийн хороодын саналыг үндэслэн нийт 305 стандартыг хүчингүй болсонд тооцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )