Дэлхийн хамгийн том эдийн засагтай 25 орны 19 нь ба Европын Холбооны сангийн сайд нар болон төв банкны удирдагчдын бүлгэмийг Их 20 гэж нэрлэдэг билээ. Тэгвэл Их 20-ийн эрхмүүд ээлжит уулзалтаа хийв. Уулзалтаар дэлхийн эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас сул байгаа талаар голчлон авч хэлэлцэв. Харин шинжээчдийн таамаглаж байсанчлан валютын ханшийн талаар онц ач холбогдол өгч авч хэлэлцэхгүй гэдгээ эхнээсээ тодорхойлсон. Тиймээс ч иений ханшийг бодлогоор уруудуулж байгаа Япон улсын засгийн газрын бодлого шүүмжлэлд өртөх байх гэсэн таамаг энэ удаа биеллээ олсонгүй. Тодотгоход, Их 20 нь олон улсын санхүүгийн системд холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын ажиллагаа, зөвлөгөөнийг өгөх форум юм.
Сэтгэгдэл ( 0 )