Манай улсын нийт экспортын 1.4 хувийг молибдений хүдэр ба баяжмал эзэлж байна. Тэгвэл молибдений дэлхийн зах зээл дээрх худалдан авалтын хэмжээ төдийлөн өсөхгүй байгаа юм. Ер нь молибдени хэрэглэгчид зах зээлийг ажиглан худалдан авалт хийхгүй байна.Түүнчлэн сүүлийн үед биржүүд, Орос, Европын зах зээл дээр худалдан авалт хийгдэхгүй байгаа нь молибдений үнийн бууралтад нөлөөлөх хүчин зүйл болж байв. Молибдений дундаж үнэ 2012 онд 28037,26 ам.доллар байсан нь 2011 оны дундаж үнэ 34457,17 ам.доллартай харьцуулахад 18,63 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэхдээ шинжээчдийн тэмдэглэж буйгаар цаашдаа ханш тогтвортой байх төлөв бий аж.
Сэтгэгдэл ( 0 )