Цэвэр үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Европын сэргээн босголтын банкнаас хэрэгжүүлж буй Бизнесийн зөвлөх үйлчилгээний хөтөлбөртэй хамтран үйлдвэр үйлчилгээний ус, эрчим хүч, нөөцийн хэрэглээний үр ашгийг дээшлүүлэх, бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх цэвэр үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэх хөтөлбөрийг зохион байгуулах гэж байгаа аж.

Хөтөлбөрт үйлдвэрлэлийн өөр өөр салбаруудаас тус бүр 1 үйлдвэрийн газрыг хамруулах ба НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр (UNEP), АНУ-ын Байгаль орчны агентлаг (Environmental Protection Agency)-аас гаргасан Цэвэр үйлдвэрлэлийн аргачлалуудын дагуу хэрэгжүүлэх юм байна.

Бизнесийн зөвлөх үйлчилгээний хөтөлбөр зардлын 75 хүртэл хувийг, тухайн үйлдвэр үлдсэн зардлыг санхүүжүүлэх аж.

Тус хөтөлбөрийн зорилго нь үйлдвэр үйлчилгээний байгаль орчны чадавхийг дээшлүүлэх, тухайн салбарын олон улсын туршлага, бенчмаркийг судалж нэвтрүүлэх, хог хаягдал, алдагдал, үр ашиггүй байдлын эх үүсвэрүүдийг тогтоож, улмаар үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх арга замуудыг тодорхойлоход чиглэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top