Хүнсний гол нэрийн барааны үнийг сар шинийн баярын дараа буюу энэ сарын 20-ны байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 4.1 хувь, өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад 0.9 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 6.8-9.9 хувь, хонины ястай махны үнэ 10.2 хувь, адууны махны үнэ 7.3 хувь, ямааны махны үнэ 13.8 хувиар өссөн байна.
Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 3.2-3.4 хувь, ямааны махны үнэ 0.6 хувь, адууны махны үнэ 0.8 хувь, хонины ястай махны үнэ 2.5 хувиар өсчээ. 2013 оны 2-р сарын 20-ны байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7675 төгрөг, хонины цул мах 7733 төгрөг, үхрийн /ястай/ мах 8414 төгрөг, үхрийн цул мах 9229 төгрөг, ямааны мах 5933 төгрөг, адууны мах 6200 төгрөгийн үнэтэй байлаа.
Гурилын үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад задгай 1-р зэргийн гурилын үнэ 0.2 хувиар өссөн байв. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад савласан дээд гурилын үнэ 0.2 хувиар буурчээ.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй болон, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй болон, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.
Сэтгэгдэл ( 0 )