Монголын Эдийн Засгийн Форумаас зохион байгуулдаг Монголын эдийн засгийн ээлжит чуулганыг 2013 оны 3 дугаар сарын 4, 5–ны өдрүүдэд Төрийн Ордонд зохион байгуулахаар боллоо.
Жил бүр зохион байгуулагддаг Монголын Эдийн Засгийн Чуулган нь төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагууд, судлаач мэргэжилтнүүдийн санал бодлоо уралдуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг, эдийн засаг нийгмийн хамгийн том хуралдай билээ. Чуулганы үеэр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна нийгмийн 1000 гаруй манлайлагчид нэгэн дор цугладаг тул ажил, бизнесийн маш өргөн холбоос үүсгэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өрнүүлдэг чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2013 ХӨТӨЛБӨР-ийг хүргэж байна.
Даваа гараг, 2013 оны 3 дугаар сарын 4
8:00 – 9:00 Оролцогчдын бүртгэл
9:00 – 9:20 Нээлтийн үйл ажиллагаа: Монгол Улсын Ерөнхий сайдН.Алтанхуяг “Эдийн засгийн орчин, Монгол брэнд”
9:20 – 9:35 Хүндэт зочны үг: Азийн Хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Лакшми Венкачаталам
9:35 – 10:30 Нэгдсэн хуралдаан: “Эдийн засгийн төрөлжилт ба Монгол брэнд”
10:30 – 11:00 Цайны завсарлага
11:00 – 12:30 Салбар хуралдаан “ Монгол брэнд ба боломж” СХ 1: Хүнсний бүтээгдэхүүн Монгол хүнс Монголд брэнд болох нь СХ 2: Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн Монгол брэнд болох нь СХ3: Аялал жуулчлал Монгол брэнд болох нь
12:30 – 13:30 Үдийн зоог
13:30 – 14:30 Нэгдсэн хуралдаан: Хөгжлийн санхүүжилт
14:35 – 15:35 Нэгдсэн хуралдаан: Хөдөлмөрийн зах зээл ба хүний нөөц
15:35 – 16:00 Цайны завсарлага
15.30 -17.00 Нэгдсэн хуралдаан: Хууль эрх зүйн орчин
17:00 – 18:00 Нэгдсэн хуралдаан: Өдрийн тойм
Мягмар гараг, 2013 оны 3 дугаар сарын 5
8:00 – 9:00 Оролцогчдын бүртгэл
9:00 – 9:15 Нээлтийн үг: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж
9:15 – 9:45 Хүндэт зочны үг: Голландын Ерөнхий сайд асан Вим Кок
9:45 – 10:30 Нэгдсэн хуралдаан
10:30 – 11:00 Цайны завсарлага
11:00 – 12:30 Тусгай хэлэлцүүлгүүдТХ1: Усны санаачилга (Дэлхийн эдийн засгийн Форумтай хамтарсан арга хэмжээ)ТХ2: PPP (Олон улсын хөтөлбөрүүдийн давхцалыг арилгах, хоорондын уялдаа холбоо )ТХ3: Ногоон хөгжил (Дэлхийн эдийн засгийн форумтай хамтарсан арга хэмжээ)
12:30 – 13:30 Үдийн зоог
13.30-14.00 Лекц 1 : Др. Жулиа Слоан, Нью Йоркийн Колумбийн Их Сургулийн ПрофессорЛекц 2 : Клин Энержи ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б. Бямбасайхан:
14:00 – 15:30 Нэгдсэн хуралдаан: Бизнесийн орчин
15:30 – 16:00 Цайны завсарлага
16:00 – 17:00 Нэгдсэн хуралдаан: Өдрийн тойм, чуулганы хаалт
Сэтгэгдэл ( 0 )