Зуу, зуун саяар орлого олсон ч татвараас зугтсан барилгын компаниудыг илчиллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 25

Зуу, зуун саяар орлого олсон ч тайлангаа ирүүлэхийг хүсээгүй иргэд, Аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ТЕГ-аас зарлалаа. Доорхи иргэн, аж ахуйн нэгжүүд нь 1-8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгын ажил гүйцэтгэсэн болон барилга захиалгаар бариулсан боловч  хуулийн  дагуу татварын тооцоо хийгээгүй, татварын тайлан ирүүлээгүй, эсвэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй хэмээн “Х”  тайлан ирүүлсэн байна. Ингээд тэднийг танилцуулъя.

1.    “Энэрэл интернэшнл” ХХК   10.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Flowers town хотхоны 46D. 46E. 46F 3 блок, зоорьтой, мансардтай орон сууцны барилга захиалгаар бариулсан. 2009, 2010 онд татварын тайлан ирүүлээгүй,  Улсын комисс 2010 оны 9 сарын 21-нд хүлээж авсан. 

2.    “Шинэ Мөрөөдөл” ХХК   “Шинэ Мөрөөдөл” хотхон, 4  тэрбум төгрөгийн өртөг бүхий 9 ба 6 давхар, зоорийн давхартаа 80 автомашины зогсоолтой, 1-р давхартаа үйлчилгээний төвтэй 102 айлын орон сууц захиалгаар бариулсан.   2009, 2010 онд татварын албанд “Х” тайлан гаргаж өгсөн. Улсын комисс 2010 оны 8 сарын 9-нд  хүлээж авсан.

 3.    “Осиб” ХХК   1,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий мансардтай 35А, 35Б орон сууц, барьж ашиглалтанд өгсөн. Татварын албанд 2009, 2010 онд “Х” тайлан гаргаж өгсөн. Улсын комисс 2010 оны 3 сарын 6 –нд  хүлээж авсан.

4.    Иргэн Ч.Батнасан 0,7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 4 давхар оффисийн барилга, 2,8 тэрбум төрөгийн өртөг бүхий 10 давхар, зоорьтой конторын барилга захиалгаар бариулж, Улсын комисс 2010 оны 3 сарын 19-нд, 2011 оны 11 сарын 29 –нд тус тус хүлээж авсан.

5.    Иргэн С.Артаг   БЗД 2 хороонд, 4,2 тэрбумын төгрөгийн өртөгтэй 9 давхар 45 айлын орон сууц захиалгаар бариулсан. Улсын комисс 2010 оны 4 сарын .21 –нд  хүлээж авсан. 

6.    Иргэн Б.Чинтулга    БГД 7 хороо Баруун ард Аюушын гудамжинд  3.0 тэрбум төгрөгийн өртөгтэй 65, 66, 67 байр захиалгаар бариулсан. Улсын комисс 2010 оны 4 сарын 22 –нд  хүлээж авсан.    

7.    Иргэн Б.Санчир СХД 19 хороонд 4,2 тэрбум төгрөгийн өртөгтэй 9 давхар  үйлчилгээтэй орон сууц захиалгаар бариулсан. Улсын комисс 2010 оны 5 сарын 15 –нд  хүлээж авсан.

8.    Иргэн О.Нэмэхболд БЗД 6 хороо 13 хороолол Шинэ Монгол ахлах сургуулийн урд, 2,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий дороо 10 машины гаражтай зоорьтой, 1 давхартаа үйлчилгээтэй орон сууц захиалгаар бариулсан.  Улсын комисс 2010 оны 2 сарын 2 –нд  хүлээж авсан. 

9.    “Чантай” ХХК, ХУД 3 хороо 19 хороололд , 8.8 тэрбум төгрөгийн өртөгтэй  “Хийморь - 19” цогцолборын 3 ш /29,30,31-р байр/ орон сууц барьж гүйцэтгэсэн.  Татварын албанд 2009, 2010 онд Х тайлан гаргаж өгсөн. Улсын комисс 2010.06.28 –нд  хүлээж авсан.

10.    “Аадмир” ХХК, СБД 9 хороо 7 хороолол 4-р сургуулийн баруун талд 4.0 тэрбум төгрөгийн 10 давхар, зоорьтой орон сууц барьж гүйцэтгэсэн.  Татварын албанд 2009, 2010 онд Х тайлан гаргаж өгсөн. Улсын комисс 2010 оны 12 сарын 2 –нд  хүлээж авсан.

11.    “Байгуулалт” ХХК, БЗД 6 хороо 13-р хороолол 1.8  тэрбум төгрөгийн өртөг бүхий ХД 51, 52 байр барьж гүйцэтгэсэн. Татварын албанд 2009, 2010 онд Х тайлан гаргаж өгсөн. Улсын комисс 2010 оны 1 сарын 29 –нд  хүлээж авсан.  

12.    Иргэн Б.Даваасүрэн, БЗД 1 хороо Эрэл сургуулийн баруун талд 2,0 төгрөгийн өртөг бүхий   10 давхар үйлчилгээтэй орон сууц захиалгаар бариулсан. Улсын комисс 2010 оны 12 сарын 24 –нд  хүлээж авсан 

Дараагийн удаад татварын албанд орлогоо тайлагнасан боловч татвар ногдох орлогоо бууруулж бага хэмжээний татвар төлсөн аж ахуйн нэгж, хуулийн этгээд, иргэний талаар мэдээлэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top