Манай улсын экспортын 6.0 хувийг цайрын хүдэр, баяжмал эзэлдэг. Тэгвэл дэлхийн зах зээл дээрх тонн цайрын дундаж ханш 2012 онд 1947,72 ам.доллар байсан. Энэ нь 2011 оны дундаж үнэ 2198,87 ам.доллартой харьцуулахад 11,42 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин энэ оны тухайд түүхий эдийн зах зээлийн ханшийн савлагаа харьцангуй бага байх болов уу гэсэн хүлээлт бий.
Манай өмнөд хөрш Хятад улсад Австрали, Орос, Монгол, Ирланд, Белги гэсэн 5 улс цайрын баяжмалыг экспортоор нийлүүлдэг. Харин манай улс өнгөрөгч оны 8 дугаар сард 9,35 тн цайрын баяжмалыг Хятад улсад нийлүүлжээ. Есдүгээр сард бусад түүхий эдийн үнийн адил цайрын үнэ нэмэгдэж дундаж үнэ нь 2001,82 ам.доллар болсон байгаа. Энэ нь 8 сарын дундаж үнэ 1813,8 ам.доллартой харьцуулахад 10,37 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Сэтгэгдэл ( 0 )