“Монголросцветмет” ХХК-ийн охин компанийг татан буулгах талаар ярилцжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 26

Төрийн өмчийн хорооны дарга “Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хүлээн авч компанид тулгараад байгаа хүндрэлтэй асуудал, түүнээс гарах арга зам, орон тоо, удирдлагын бүтэц, бүтээгдэхүүний борлуулалтын зах зээл, охин компанийг татан буулгах арга хэмжээ, ажилчдын нийгмийн асуудал болон нөхөн сэргээлтийн хөрөнгийн асуудлын  талаар ярилцжээ.

Мөн Баргилтын төмрийн уурхайг ашиглах, Баргилт хүртэл 18 км төмөр замын оронд хатуу хучилттай зам тавих, энэ талаар “Байгаль орчин ногоон хөгжлийн яам”-нд санал тавих зэрэг асуудлаар санал солилцож, хийх ажлын чиглэлийг тодорхойлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top