“Шивээ овоо” ХК нь 2013 оны зорилтот түвшин батлагдаагүй байхад тендер зарлан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4 дэх заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогджээ. Тиймээс Төрийн өмчийн хорооны зүгээс тус компанийн гүйцэтгэх удирдлагад 860,4 сая төгрөгийн өртөг бүхий тендерийг хүчингүй болгох арга хэмжээ авах тухай үүрэг даалгаврыг өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )