Манай өмнөд хөрш Хятад улс боловсруулсан хар тугалганы гол үйлдвэрлэгч ба хэрэглэгч орон. Түүнчлэн өнгөрөгч онд тус улсаас зүүн өмнөд ази руу экспортод гаргасан хар тугалгын хэмжээ арваннэг оныхоос 77 хувиар буурсан нь хар тугалгын ханшийг өсөхөд нөлөөлсөн. Батерей үйлдвэрлэгчид хар тугалгыг нөөцөлж авах шаардлага үүссэнтэй холбоотой юм.
Ер нь бол Хятад улсад хар тугалганы нөөц байгаа ч экспортоо бодлогоор хумих байдалтай байгаа нь эрэлтийг улам нэмэгдүүлсэн байгаа. Түүнчлэн Хятад улсын дотоодын зах зээл дээр боловсруулсан хар тугалганы үнэ олон улсын зах зээлийн үнээс даруй 300 ам.доллараар илүү байх хандлагатай байна.
Сэтгэгдэл ( 0 )