Монголбанк дахиад арилжаанд оролцсонгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 26

Өнөөдөр Монголбны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1396.44-1397.51 төгрөгийн ханшаар ам.доллар, 223.50-224.01 төгрөгийн ханшаар юань тус тус худалдан авах санал ирүүлжээ. Харин Монголбанк энэ удаагийн дахиад л арилжаанд оролцоогүй байна.

Тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top