300 000 гаруй тоолуураар хэмжилт гүйцэтгэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

СХЗГ-т зохион байгуулагдсан Үндэсний харьцуулалтын танилцуулга-сургалт-семинарт нийт 19 аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн Цахилгаан хэмжих хэрэгслийн Улсын шалгагчид оролцлоо.

“Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”  хууль, Олон улсын болон Монгол Улсын MNS/ISO/IEC 17043:2010 стандартын шаардлагад нийцсэн “MASM.EM.POWER C02-2013” хувьсах гүйдлийн эрчим хүчний хүчний 50 Гц, 220 В-ийн Хэмжлийн лаборатори хоорондын үндэсний харьцуулалтыг Хэмжил зүйн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн өмнө орон нутгийн цахилгаан хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораториудын дунд зохион явуулах гэж байна.

Монгол орны нутаг дэвсгэрийг хамарсан цахилгааны тоолуур баталгаажуулдаг бүх лабораторийг хамарсан энэхүү харьцуулалтаар Эрчим хүчний тооцооны хэмжих хэрэгсэл цахилгааны механик болон электрон тоолуурын баталгаажуулалтын ажлыг  хуулийн дагуу, батлагдсан стандарт, баримтжуулсан хүчин төгөлдөр шалгалт тохируулга, нэгж дамжуулалттайгаар чадавхитай лаборатори, боловсон хүчин буюу Улсын шалгагчид гүйцэтгэж байгааг нотлон харуулах үйл ажиллагаа аж.

Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн бүх шатны тооцоонд ашиглагддаг хэмжих хэрэгсэл цахилгааны тоолуурыг үнэн зөв, найдвартай хэмжил гүйцэтгэж буйг  баталгаажуулдаг тус салбарынхан Монгол Улсад хэрэглэгдэж буй 300 000 гаруй тоолуураар хэмжилт гүйцэтгэн, тэдгээрийн  алдаа, хэмжлийн эргэлзээг  тооцон гаргах ажиллагааг  холбогдох батлагдсан стандартын дагуу хийж буй боловсон хүчний  болон техникийн чадавхи, цаашид хэрэгжүүлэх, сайжруулах шаардлага хэрэгцээ ч энэхүү харьцуулалтын дүнгээс тод харагдах юм байна.

Харьцуулалтын үр дүнд Хэмжил зүйн орон нутгийн лабораториуд MNS/ISO/IEC 17025:2007 болон MNS/ISO/IEC 17043:2010 стандартын шаардлагад дөхөж очсон, хангасан үйл ажиллагаа явуулж буйг батлах аж.

MASM.EM.POWER C02-2013” ХУВЬСАХ ГҮЙДЛИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ 50 Гц, 220 В-ийн ХЭМЖЛИЙН ЛАБОРАТОРИ ХООРОНДЫН ҮНДЭСНИЙ ХАРЬЦУУЛАЛТ-ыг СХЗГ-ын Хэмжил зүйн хэлтэс зохион байгуулж,  Цахилгааны эталон лаборатори лавлагаа хэмжилт, үр дүнг боловсруулах техникийн ажиллагааг гүйцэтгэж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top