Эдийн засагч Д.Жаргалсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Д.Ган-Очир нарын хүмүүс өнөөдөр 12.00 цагт Монголын эдийн засгийн форумын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх аж.
Монголын Эдийн Засгийн Форумаас зохион байгуулдаг Монголын эдийн засгийн ээлжит чуулганыг 2013 оны 3 дугаар сарын 4, 5–ны өдрүүдэд Төрийн Ордонд зохион байгуулагдах юм.
Монголын Эдийн Засгийн Чуулган нь жил бүр зохион байгуулагддаг уламжлал тогтоод буй бөгөөд төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагууд, судлаач мэргэжилтнүүдийн санал бодлоо уралдуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг, эдийн засаг нийгмийн хамгийн том хуралдай болжээ.
Чуулганы үеэр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна нийгмийн 1000 гаруй манлайлагчид нэгэн дор цугладаг тул ажил, бизнесийн маш өргөн холбоос үүсгэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өрнүүлдэг чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж үзэж болно.
Сэтгэгдэл ( 0 )