Тамхи үйлдвэрлэгчид ийм үүрэг хүлээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан “Тамхины хяналтын тухай” хуульд өнгөрсөн оны 10 дугаар сарын 24-нд  нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд энэ оны 3 дугаар  сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих гэж байна.

 Хууль хэрэгжих гэж байгаатай холбогдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас тамхи үйлдвэрлэхэд хориглох зүйл, тамхи үйлдвэрлэгчийн хүлээх үүргийг  нийтэд хүргэж байгаа аж.

Тамхи үйлдвэрлэгчийн хүлээх үүрэг

 Тамхи үйлдвэрлэгч болон түүний 20-иос дээш хувийн хувьцаа эзэмшигчийн нэр хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэлтэй холбоотой бусад мэдээллийг өөрийн цахим хуудаст байрлуулан нийтэд ил тод байлгах,

 Эрх бүхий байгууллагаас баталсан тамхины хайрцаг, сав, баглаа боодолд тавигдах стандартыг баталсан өдрөөс нь хойш нэг жилийн дотор бүрэн хангасан байх

Тамхи  үйлдвэрлэхэд хориглох зүйлүүд

Тамхины найрлагад агуулагдах бохь, никотин, бусад хорт бодисын хэмжээ болон дуусгавар болох хугацааг заагаагүй

 Янжуурыг нэг хайрцагт 20 ширхгээс цөөнөөр, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг 200 граммаас багаар савлах

 Тамхи нь эрүүл мэндийн хор нөлөөний тухай  анхааруулгагүй буюу түүнд тавигдах шаардлагыг хангаагүй

Тамхи үйлдвэрлэх эрүүл ахуйн нөхцөл, тамхин дахь хорт бодисын агууламжийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тамхины төрөл тус бүрээр  олгогдоогүй

Тамхины хайрцаг, сав, баглаа боодол дээр тухайн тамхийг бусад тамхинаас илүү хор нөлөө багатай гэсэн утгатай үг бичих буюу түүнтэй адилтгах лого, өнгө, брэндийн дүрс, тэдгээрийн хослол хэрэглэх

Хайрцаг, сав, баглаа боодол дээр онцгой албан татварын тэмдэг, үйлдвэрлэсэн улс, он, сар, үйлдвэр, импортлогчийн нэр, Монгол Улсад худалдахыг зөвшөөрсөн тухай тэмдэглэлгүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top