Өнөөдрөөс татвар хурааж эхэллээ, жолооч нараа...

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөрийг өнөөдрөөс хурааж эхэллээ. АТБОЯХАТ-ын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, татварын бааз суурийг  нэмэгдүүлэх зорилго бүхий уг татвар, төлбөрийг хураах үйл явц энэ оны 3 дугаар сарын нэгнээс 6 дугаар сарын 1 хүртэл хугацаанд улс орон даяар үргэлжилнэ.

Дээрх хуульд заасан хугацаанд татвараа төлөөгүй авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авах бөгөөд, гурван наалт наагаагүй тээврийн хэрэгсэлд Замын цагдаагийн газраас хяналт тавин ажиллах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top