Монголбанк эдийн засаг дахь төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор банкуудад 250 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг 12 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр энэ сарын 22-ны өдөр байршуулжээ. Засгийн газраас Монголбанктай байгуулсан "Санхүүгийн зуучлалын гэрээ"-ний хүрээнд ийнхүү Засгийн газрын хөрөнгийг дотоодын банкуудад байршуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )