Өнөөдөр дэлхийн зах зээл дээр унц алтны дундаж ханш 1,577.50 ам.доллар байна. Энэ нь өмнөх өдрөөс уруудсан үзүүлэлт. Ер нь шар металлын ханш сүүлийн үед боломжийн өсөлтийг үзүүлж чадахгүй байна. Өнгөрөгч долоо хоногийн дунд үед 2.5 хувиар унасан үзүүлэлт тэмдэглэгдсэн нь арванхоёр оны долдугаар сараас хойшхи хамгийн бага түвшиндээ хүрсэн явдал боллоо. Үүнд АНУ-ын Холбооны нөөцийн сангийн хуралдаанаар тус улс эдийн засгийн өсөлтөө дэмжих, ажилгүйдлийг бууруулахын тулд зах зээл мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, бонд худалдан авах арга хэмжээгээ цаашид үргэлжлүүлэх эсэх талаар ширүүхэн ярилцсан нь нөлөөлсөн байгаа.Мөн ам.долларын ханшийн чангаралт нөлөөлөв. Гэхдээ долоо хоногийн төгсгөлд алтны зах зээлд өсөлт ажиглагдсан. Үүнд хөрөнгийн болон таваарын захын өсөлт нөлөөлсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )