Хар алт унав

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 02

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр баррель түүхий тосны үнэ 90.68 ам.доллар байна гэж Bloomberg дамжуулж байгаа бол Нью-Йоркийн бирж дээр 91.02 ам.доллар байна. Тэгэхээр хар алтны ханш өнгөрөгч долоо хоногийнхтой харьцуулахад уналттай байна.

Өнгөрөгч долоо хоногийн тухайд шинжээчид Америк, Хятадын эдийн засгийн төлөв байдлыг нааштайгаар харж байсан нь Брент төрлийн түүхий нефтийг 110 ам.доллараас дээшлүүлсэн юм. Мөн ХБНГУ-ын бизнес итгэлцлийн индекс зах зээлд эерэг дүн дагуулсан нь нефтийн ханшид нөлөөлсөн. Ер нь бол дэлхийн тэргүүлэгч эдийн засгуудын таатай мэдээ хар алтны ханшид эерэгээр нөлөөлсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top