Улаан металлыг “дарамталжээ”

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 02

Лондонгийн металлын бирж дээр 3 дугаар сарын 1-нд тонн зэсийн ханш 7620 ам.доллар байлаа. Арилжаа эхлэхэд 458 775 тонн зэс байсан бол нийт эрэлтийн хэмжээ  433 775 тонн байснаас 25 000 тонн нь цуцлагджээ. Ер нь бол зэсийн ханш сүүлийн хоёр долоо хоногт таагүй байна. Хэдийгээр Хятад улсын хөрөнгө оруулагчид урт хугацааны амралтаасаа эргэн ирж улаан металлын эрэлт болоод үнийг нэмэгдүүлнэ гэх хүлээлт байсан ч, шинжээчдийн таамагласнаар болсонгүй. Тэдний худалдан авалт тааруу байлаа. Түүнчлэн АНУ-аас гадагшилсан мэдээллүүд зэсийн ханшид дарамт болов. Тодруулбал, Холбооны нөөцийн сан мөнгөний тэлсэн бодлогоо хумих талаар яригдаж эхэлсэн нь зэсийн ханшийн уналтад бүр нэрмээс болсон юм. Дээр нь нэмээд тус улсын  үйлдвэрлэлийн салбарын мэдээ уналттай гарсан нь ч нөлөөллөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top