Хятадын уналт, уналт биш ч байж мэднэ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 03

Манай өмнөд хөрш БНХАУ-ын аж үйлдвэрийн индекс (PMI) хоёрдугаар сард 50.4 болж буурсан нь шинжээчдийн тооцоолж байснаас 1.9-өөр буурсан үзүүлэлт байлаа. Эдийн засгийн багтаамжаараа дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх энэ улсын аж үйлдвэрийн өсөлт харьцангуй удаан байгааг энэхүү үзүүлэлт нэг талаас илтгэж байгаа.  Гэхдээ нөгөө талаас шинжээчид яаран дүгнэлт хийхээс татгалзаж байгаа юм. Учир нь тул улсад уламжлалт баярын өдрүүд тохиосонтой холбон харах ёстой болж байна.  Мөн тус улсын Засгийн газар орон сууцны үнийн өсөлтийг бууруулах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хязгаарласан бодлого үргэлжлүүлж байгаатай холбоотойгоор Шанхайн нэгдсэн индекс (SHCOMP) ч уналттай байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top