Монголын Эдийн Засгийн Форумаас зохион байгуулдаг Монголын эдийн засгийн ээлжит чуулганыг Төрийн ордонд эхэллээ. Жил бүр зохион байгуулагддаг Монголын Эдийн Засгийн Чуулган нь төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагууд, судлаач мэргэжилтнүүдийн санал бодлоо уралдуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг, эдийн засаг нийгмийн хамгийн том хуралдай гэхэд болох юм. Чуулганы үеэр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна нийгмийн 1000 гаруй манлайлагчид нэгэн дор цугладаг тул ажил, бизнесийн маш өргөн холбоос үүсгэж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өрнүүлдэг чухал ач холбогдолтой арга хэмжээ.
Сэтгэгдэл ( 0 )