Монголын Эдийн Засгийн Чуулган энэ жил “Нэгдсэн төрөлжилт ба Монгол брэнд” гэсэн нэгдсэн хуралдаантайгаар болно. Түүнчлэн эхний өдрийн чуулганыг нээж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг монгол брэндийн талаар илтгэл тавих бол хүндэт зочноор Азийн Хөгжлийн банкны Дэд ерөнхийлөгч Лакшми Венкачаталам оролцож байна.
Харин хоёр дахь өдрийн хуралдааныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээн үг хэлж, Голландын Ерөнхий сайд асан Вим Кок хүндэт зочноор оролцох юм байна. Монголын эдийн засгийн форумын анхдугаар чуулган 2011 онд болж байсан бөгөөд зохион байгуулагчид жил бүрийн хуралдаанаас тодорхой үр дүнд хүрсэн гэдгийг мэдэгддэг.
Тухайлбал, анхдугаар чуулганаас өрсөлдөх чадварын асуудлыг нэлээд хурцаар хөндөж, энэ хүрээнд “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийг Монголд анх удаа байгуулсан байдаг.
Сэтгэгдэл ( 0 )