Монголын хилээр давуулж хар мөнгө угааж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

Монголын эдийн засгийн чуулган үргэлжилж байна.  Чуулганд эдийн засагч Д.Жаргалсайхан илтгэл тавьсан бөгөөд “Монгол ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр брэнд болгож экспортын орлогыг 1 тэрбум долларт хүргэнэ!” гэсэн гэгээтэй зүйлийг хэлж байна. Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг сайжруулснаар ийм үр дүнд хүрэх боломжтой аж.

Ноолуурын салбарыг хөгжүүлэхэд зайлшгүй шийдвэрлэх хүчин зүйлүүдийг дараах байдлаар тодорхойлжээ.

- Түүхий ноолуурыг экспортонд гаргахгүй байх

- Бэлэн бүтээгдэхүүн, сүлжмэл эдлэл, бүх төрлийн ноос ноолууран утсыг импортоор оруулж ирэх татварыг эрс нэмэгдүүлэх.

- Сургуулийн сурагчдын болон хүчний байгууллагын албан хаагчдын нормын хувцасыг импортоор бус зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авах тогтолцоог бүрдүүлэх.

-Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг хуулиар баталгаажуулж хамгаалах.

-Монгол улсын экспортын орлогыг эцсийн бэлэн бүтээгдэхүүний орлогоор нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжийг санхүүгийн болон татварын хөнгөлөлтийн урамшууллаар дэмжих.

-Асар их хэмжээний бэлэн мөнгийг Монголын хилээр давуулан оруулж ирж (юань) хар мөнгө угааж байна. Энэ мөнгөөр Монгол Улсын алт, ноолуур зэрэг нэмүү өртөг шингээж болох түүхий эдийг БНХАУ хаман авч гаргаж байна. Ийм учраас аливаа нэг экспортын үйл ажиллагааг банк санхүүгийн байгууллагаар дамжуулан хийдэг соёлтой арилжааны тогтолцоо руу нэн яаралтай шилжих шаардлагатай байна гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top