Эдийн Засгийн хөгжлийн Сайд Н.Батбаяр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Ивана Гролловатай уулзжээ.
Элчин сайд хатагтай Гроллова хөгжлийн төслүүд дээр хамтарч ажиллах сонирхолтой бөгөөд олон жилийн өмнөөс Чехийн Засгийн газраас Монгол Улсад үзүүлсээр ирсэн тусламжийг шинэчлэх талаар саналаа илэрхийлсэн билээ. Мөн уул уурхайн салбарт хамтарч ажиллах, Чехийн оролцоог нэмэгдүүлэх хүсэлтэйгээ мэдэгдсэн байна.
Монгол-Чех улсуудын хооронд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж байгаа бөгөөд үүнийг бид улам гүнзгийрүүлж, эрчимжүүлж авч явах хэрэгтэйг Эдийн Засгийн хөгжлийн Сайд Н.Батбаяр дурдав. Түүнчлэн сайд Н.Батбаяр ярихдаа Чехийн талаас үзүүлж буй буцалтгүй тусламжуудыг тодорхой төслүүдэд төвлөрүүлэх нь чухал гэж онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )