Вим Кок Монголын эдийн засгийн чуулганд оролцож байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Монголын эдийн засгийн ээлжит чуулган үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэллээ. Өнөөдрийн чуулганы хүндэт зочин нь  Голландын Ерөнхий сайд асан Вим Кок юм.

Энэ жилийн чуулганаар “Монгол брэнд” сэдвээр дагнан хэлэлцэж байгаа. Хувийн хэвшил+Төрийн дэмжлэг+Зохион байгуулалттай байдал, туршлага=Монгол брэндийг хамтдаа бүтээе гэсэн гэгээлэг санааг Ерөнхий сайд дэвшүүлсэн.

Ер нь  Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулагчид жил бүрийн хуралдаанаас тодорхой үр дүнд хүрсэн гэж хэлдэг. Анхдугаар чуулганаас өрсөлдөх чадварын асуудлыг нэлээд хурцаар хөндөж, энэ хүрээнд “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийг Монголд анх удаа байгуулсан байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top