ШӨХТГ нь Үүрэн холбооны оператор компаниудтай нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох ажлыг энэ оны гуравдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэхээр тохиролцсон тухай мэдээлсэн. Тэгвэл одоогийн байдлаар Үүрэн холбооны оператор Скайтел ХХК, Мобиком ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-ууд нь нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох багцыг хэрэглэгчиддээ санал болгохоор уг үйлчилгээний текникийн шийдэл болон бусад бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгаа талаар ШӨХТГ-аас мэдээлж байна.
Хуулийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо тэдний тавьсан үнийн саналыг харгалзан үзэж шийдвэрээ гаргах бөгөөд 2013 оны 3 дугаар сарын 15 буюу Олон улсын хэрэглэгчийн өдөрт зориулан бүх үүрэн холбооны оператор компаниуд шинэ багцаар хэрэглэгчиддээ бэлэг барина гэх ч мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )