Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Үнэт цаасны талаар:
- Үнэт цаасны хоёрдогч зах зээлд зөвхөн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах зорилгоор нэр бүхий 11 арилжааны банкуудад харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 жилийн хугацаагаар олгов.
- Санхүүгийн зохицуулах хорооны 2007 оны 156 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт цаасны зах зээлд оролцогч тусгай зөвшөөрөл бүхий этгээдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулж, шимтгэлийн хувь хэмжээг бууруулав.
- “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулав.
- “Ремикон” ХК-ийн хаалттай хүрээнд санал болгон нэмж гаргасан хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасав.
Даатгалын талаар:
- Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас П.Ганзоригийг чөлөөлж, тус албан тушаалд Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч Ж.Бат-Оршихыг томилов.
- ”Хаан даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Чулуунбатын Мягмарсүрэнг, нягтлан бодогчоор Дагсаагийн Чимгээг томилохыг тус тус зөвшөөрөв.
- “Гэр даатгал” ХХК-д дүрмийн сан /хувь нийлүүлсэн хөрөнгө/-ийн хэмжээндээ өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.
- “Миг даатгал” ХХК-д хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүн, дүрмийн сангийн бүтэцдээ өөрчлөлт оруулахыг зөвшөөрөв.
Бичил санхүүгийн талаар:
-“Инвестос” ХХК, “Хотол партнерс” ХХК, “Финрүүт-инвестмент” ХХК, “Монгол микрон капитал” ХХК, “Заг чандмань” ХХК, “Жуниорнатур” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгов.
- “Эн Ви Си ББСБ” ХХК-ийн хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
- “Хөгжлийн дээж” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгав.
Эрсдэлийн үнэлгээ судалгаа, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар:
- “Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн тусгай зөвшөөрлийн түр журам”, гэрчилгээний загвар батлах болон хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгийн доод хэмжээг 200 сая төгрөг, зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг 100 мянган төгрөг байхаар тогтоов.
- “Улаанбаатар-Аудит корпораци” ХХК-ийг үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх аудитын компаниар бүртгэв.
- “Оюу Эрдэм Аудит” ХХК-ийг үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх үнэлгээний компаниар бүртгэв.
Сэтгэгдэл ( 0 )