Чойр-XXV талбайн олборлогчийг тодруулна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

 Газрын тосны хайгуулын Чойр-XXV талбайд үйл ажиллагаа явуулах гадаад, дотоодын аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар Газрын тосны газар ажиллаж байгаа. Нэгдүгээр сард тус талбайд эхний захиалга ирсэн тул захиалга хүлээн авах эцсийн хугацааг 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 13.00 цагаар тасалбар болгосон.

Тус газраас хайгуулын талбайд эхний захиалга хүлээн авсан өдрөөс хойш ажлын тав хоногийн дотор сонгон шалгаруулалтад орох этгээдийг зарлах бөгөөд захиалга авах эцсийн хугацааг мэдээлнэ гэж байсанчлан 3 дугаар сарын 27-ны өдрийг тогтсон байгаа. Тэгэхээр сонгон шалгаруулалтад оролцох этгээдүүд энэ сард тодорхой болох бөгөөд ГТГ нь хуулийн дагуу шалгарсан аж ахуйн нэгжтэй Газрын тосны газар бүтээгдэхүүн хураах гэрээ байгуулна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top