Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний Эвлэлүүдийн Холбооноос Автотээврийн салбарын ажиллагсдын дунд зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөнөөс салбарын ажиллагсдын өмнө тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг хийж, автотээврийн салбарын хамтын хэлэлцээр байгуулах, автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тусгах саналыг хамтран боловсруулан гаргахаар тохиролцлоо.
Зөвлөгөөнд Зам, тээврийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Замын цагдаагийн газар, Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагууд оролцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )