Монгол улсад анх удаа авто замын шинэ техник, технологийн “Авто зам экспо-2013” олон улсын үзэсгэлэн конференци энэ сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдаж байна.
Уг экспо нь шинэ техник технологи, материалын үзэсгэлэн, конференц гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа ба энэ нь олон улсад нэвтэрч буй сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчилах, Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсадын туршлага солилцсон авто замын салбарын хөгжилд чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл ( 0 )