Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам, Зам тээврийн яам, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Эрдэс баялаг уул, уурхайн бирж хамтран “Miner and Supplier 2013” уул уурхайн салбарт үндэсний жижиг дунд үйлдвэрийн ханган нийлүүлэлтийн үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 13-15-ны хооронд болох үзэсгэлэнгийн зорилго нь:
• Уул уурхай, зам, барилгын салбарын бүтээн байгуулалтад оролцогчдод эх орны үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээр ханган нийлүүлэх үйл ажилллагаанд дэмжлэг үзүүлэх, эрэлт - нийлүүлэлтээрээ холбогдоход туслалцаа үзүүлэх, харилцан мэдээлэл солилцох бололцоог олгох
• Бүтээн байгуулалтад оролцогчдыг тоног төхөөрөмж, техник, технологийн ханган нийлүүлэгчидтэй холбох
• Ханган нийлүүлэгчдэд тавигдах шаардлага, ханган нийлүүлэлтийг хөгжүүлэх боломж, ханган нийлүүлэлтийг хөгжүүлэх талаар төрөөс үзүүлэх дэмжлэгийн талаар хэлэлцэхэд чиглэж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )