Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахууны үнийг үгсэн хуйвалдаж нэмсэн нефть импортлогч компаниудад 17 тэрбум төгрөгийн торгуулийг тавьчихаад, дараа нь хүчингүй болгож байсан. Харин О.Магнай эрхэм тус газрын удирдлагаар ирээд 17 тэрбум төгрөгийн торгуулийг сэргээсэн. Торгуулийг хэрхэн төлүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад тавиад байсан. Тэгвэл Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанаас шатахуун импортлогчдын дансыг хаагаад байна. Нефть импортлогч “НИК”, “Жаст Ойл”, “Шунхлай трейдинг”, “Магнай трейд”, “Сод Монгол”, “Ойн бирж”, “Петро жамп”, “М-Ойл” гэсэн найман компани Өрсөлдөөний тухай хуулийн дагуу торгуулийг хуулийн хугацаанд төлөөгүй учраас ийнхүү албадан төлүүлэх арга хэмжээг авч байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )