Монголбанк своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Монголбанкны 5-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 13 сая ам.доллар 1400-1404 төгрөгийн ханшаар, 67 сая юань 224.50-225.31 төгрөгийн ханшаар тус тус худалдан авах, 1.5 сая ам.доллар 1403 төгрөгийн ханшаар худалдах санал ирүүлжээ. Харин Монголбанк  арилжаанд оролцоогүй аж.

Харин мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 185 сая ам.долларын дүнтэй тэнцэх төгрөгийн своп, 10 сая юанийн своп хийх санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top