“Зэс”-ийг уугч суларлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 07

Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 7699 ам.доллар байна. Ер нь бол энэ сар эхэлснээс хойш зэсийн ханш 7700 ам.долларт хүрч ядаж байгаа. Евро бүсийн Англи, Франц, Италитай зэрэгцэн  “зэс”-ийг уудаг гэж болохуйц БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар суларсан мэдээ эл металлын ханшид сөрөг нөлөө үзүүлж байсан бол АНУ-ын ДНБ-ний мэдээ сөрөг гарсан нь ихээхэн нэрмээс боллоо.

Лондонгийн металлын биржийн арилжааны сүүлийн өдрийг харахад арилжаа нээгдэхэд нийт зэсийн нөөц 473 750 тонн байсан бол, эрэлтийн хэмжээ 450 725 тонн, харин цуцлагдсан хэмжээ 23 025 тонн байна.

Өнгөрөгч долоо хоногийн хувьд Холбооны нөөцийн сангийн тодорхой бус бодлого сөргөөр нөлөөлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top