Өнөөдөр дэлхийн зах зээл дээр унц алтны дундаж ханш 1,583.20 ам.доллар байна. Ер нь шар металлын ханш бууралттай байгаа. Өнгөрөгч онд ихэнх хугацаанд 1600 ам.долларыг давж байсан алт энэ он гарсаар төдийлөн өсөлтийг үзүүлэхгүй байгаа юм. Ямартай ч сүүлийн хоёр долоо хоногийн хугацаан дахь ханшид нөлөөлсөн хүчин зүйлүүдийг харвал Холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанке сар бүр худалдан авч буй 85 тэрбум ам.долларын бондын хөтөлбөрийг үргэлжлүүлэх талаар мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдын хувьд тус улсын эдийн засгийн гэгээлэг прогнозд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн. Бас Италийн сонгуулийн үр дүнд төсвийн зардлыг хумихын эсрэг зогсогчид гарч ирсэн нь шар металлын ханшийг уруудахад нөлөөлсөн юм.
Сэтгэгдэл ( 0 )